2-р сарын 29 бол дөрвөн жилд нэг тохиодог онцгой өдөр. Тиймээс энэ өдрийг Монголчууд өндөр жил хэмээн хүндэтгэдэг. Эл өдөр төрсөн иргэн Монгол Улсын хэмжээнд 2314 байдаг бол Сүхбаатар аймагт 58 байна. Тэдний нэг бол Ц.Азжаргал юм.
Тэрбээр Монгол Улсын 1 сая 646 мянга 641дэх иргэн болон мэндэлжээ.
Хүүхэд байхдаа ээждээ их үг хаядаг байсан. Та ганц өдрийн өмнө төрчихгүй, эсвэл зарим хүмүүс шиг төрсний гэчилгээг маань хоёрдугаар сарын 28-наар авчихгүй дээ гээд. Одоо бол амьдрал үзэж, ухаан суусан хүний хувьд харин ч тэдэндээ баярлаж, талархаж явдаг. Онцгой өдөр төрүүлсэн болохоор онцгой хувь тавилангаар сайн, сайхан амьдарч яваа гэж боддог бас билэгшээдэг. Би одоо таван сайхан хүүхэдтэй. Зарим хүмүүст хүсээд ч ирдэггүй энэ бяцхан хайрууд надад ирсэн нь ч онцгой хувь тавилангийнх. Хүмүүн биеийг олсноос хойшхи 11 дэх төрсөн өдөр минь өнөөдөр тохиож байна. Тийм ч учраас би өөрөө болон гэр бүл, хамт олон, найз нөхөд маань энэ өдөрт их ач холбогдол өгдөг. Шөнийн 24 цагаас хойш олон сайхан урмын, хайрын халуун дулаан үг, ерөөлөөр бялхаж байна. Маш их баяртай, аз ажаргалтай байна. Тиймээс энэ их аз жаргалыг мэдрүүлэх гэж намайг бүтээсэн ижий, аавдаа баярлалаа. Маш их хайртай шүү гэдгээ хэлмээр байна хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ц.азжаргал өдгөө аймгийн Статистикий хэлтэст нягтан бодогчоор ажилладаг. Нөхөр таван хүүхдийн хамтаар орон нутагтаа ийн ажиллаж, амьдарч байна.