Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Соёл, Урлагийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Түүхт ойн өдрөөр Соёл урлагийн газрын удирдлага Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй Хэвлэл мэдээллийн байгууллага болох Sukhbaatarinfo.mn сайт, Сүхбаатарын Өнгө сонин, BBS телевизийн захирал, эрхлэгч нарыг хүлээн авч уулзаж салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тус байгууллагууд нь хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн онцлог, түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг тогтмол гүйцэтгэсээр ирсэн юм.

Анх 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын суурь тавигдаж байж. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.