
МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал Газар зүйн заалтын ерөнхий ойлголт, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, Соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, Сүхбаатар аймгийн салбар танхимын дарга, менежер нар оролцож, санал солилцлоо.
Энэ үеэр Сүхбаатар аймаг Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийг газар зүйн заалтад бүртгүүлэх болон Сүхбаатар аймгийн нэгдсэн “Малгай брэнд” үүсгэж, барааны тэмдгийн гэрчилгээ авснаар аймгаас гаралтай байгаль цаг уур, өв соёлын онцлогтой бүтээгдэхүүний чанарыг хадгалан хамгаалах, брэнд бүтээгдэхүүн бий болж хэрэглэгчдийн дунд танигдсанаар зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хуурамч болон дуураймал чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг таслан зогсоох зэрэг ач холбогдолтой бөгөөд тус ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна.