2024 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд нэг сая гаруй мал хорогджээ. Энэ нь аймгийн нийт малын 30 хувийг эзэлж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Үүнээс тэмээ 79, адуу 34126, үхэр 85377, хонь 645,825, ямаа 392,054 хорогджээ.
Малын хорогдол Наран суманд ахмгийн бага, Баяндэлгэр, Сүхбаатар сумдад хамгийн их байна. Сум тус бүрээр авч үзвэл:
Асгат 82,081
Баяндэлгэр 217,942
Дарьганга 66,872
Мөнххаан 51,929
Наран 6,035
Онгон 52,323
Сүхбаатар 219,604
Түвшинширээ 86,517
Уулбаян 41,661
Халзан 61,988
Эрдэнэцагаан 55,967
Түмэнцогт 15,584
Баруун-Урт 198,958 толгой мал хорогджээ.