Монгол Улсын тэргүүний сум шалгаруулах зүүн бүсийн ажлын хэсэг Мөнххаан суманд ажиллаж байна. Энэ жилийн хувьд зүүн аймгуудаас Сүхбаатар аймийн Мөнххаан, Хэнтий аймгийн Дадал сум нэр дэвшин өрсөлдөж байна.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын тэргүүний сум шалгаруулах болзлын дагуу зүүн бүсийн ажлын хэсэг Мөнххаан суманд ажиллаж, өнгөрсөн жилүүдийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Тэргүүний сумыг Монгол Улсын засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолын дагуу 19-н үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байна.