Биологийн олон янз байдлыг хамгаалах,уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөс Дарьгангын байгалийн цогцолбор газрын орчны бүсий сумд боло Наран, Онгон, Дарьганга сумдад “Эко кабинет” байгуулжээ.
Хүүхэд багачууд болон орон нутгийн иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор байгуулж буй тус кабинет нь ширээ сандлаас эхлээд хичээлийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, судалгааны болон туршилтын багаж хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан. Нэг кабинетийн төсөвт өртөг 40 сая төгрөг юм.
Наран суманд байгуулагдсан кабинетын нээлтэд Дарьгангын БЦГ-ын төлөөллүүд оролцож ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүдэд кабинетын үйл ажиллагааг сурталчлан таниулахын зэрэгцээ байгаль хамгаалалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, Ганга нуурт хэрэгжиж буй төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгчээ.
Дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ хэрэгжүүлж байна.
.