Маргааш Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл зургаа ба түүнээс дээш цагаар үргэлжлэх төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг аймгийн ОБГ-аас сануулж байна.
Энэ өдөр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/секундэд хүрч, цасан болон шороон шуурга шуурах тул малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээвэрчид, жолооч нар хол замд гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд дулаан хувцаслаж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэ явах, бага насны хүүхдийг хол замд авч явахгүй байхыг анхаарууллаа.
Мөн шуурганы улмаас зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул баталгаат замаар зорчих, цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг сайтар даган аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.