Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ,мэдээллийн сайт

Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна

Аймгийн УЦУОШТ-өөс өгч буй цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээгээр 15 цаг 30 минутын байдлаар Мөнххаан, Баяндэлгэр, Халзан суманд нойтон цасны аюул ажиглагдаж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна гэв.

Цаг агаарын гамшигт үзэгдэл болохтой холбоотойгоор Баруун-Урт сумаас гарах, орох хөдөлгөөний найман чиглэлд нутгийн хойд хэсгээр цасан, өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Уг үзэгдэл өнөө шөнөдөө үргэлжилж, гуравдугаар сарын 28-ны өглөөний 10 цагийн орчимд эрчим буурч, зүүн зүгт чиглэн монгол орны нутаг дэвсгэрээс гарах төлөв ажиглагдаж байгаа. Тиймээс энэ богино хугацаанд иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэн, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөгөөг сонсож, дагахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Мөн аймгийн УЦУОШТ-өөс нийт зургаан мянган өрхөд цаг агаарын сэрэгжлүүлэг масс мессежийг илгээж, урьдчилан сэргийлэх арга хэжмээ авахыг сануулжээ.