Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 121 тоот захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар Манлайбаатарын Идэрбатыг улираан батламжиллаа.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал, Засаг даргын Тамгыг гардуулж өглөө. Засаг дарга М.Идэрбат үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрт тусгах ажлын санал, чиглэлийг салбар бүрээс авч уулзалт хийж байгаа юм. Мөн 2024 оны 12 сард сумдад ажиллаж, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх ажлын саналыг иргэдээс авах аж.