Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Тусгай хэрэгцээт хүүхдүүд тохилог танхимд хичээллэх боломжтой боллоо

Баруун-Урт сумын Насан туршийн суралцахуйн багш сурагчид анги, танхимгүйн улмаас сүүлийн дөрвөн жил НТБТ-ийн байранд хичээллэжээ. Багш, сурагчдын ажиллаж, сурч боловсрох таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс Баруун-Урт сумын ЗДТГ-аас 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захиргаанаас энэхүү анги танхимыг шийдврэлэж өгч, улмаар иж бүрэн засвар хийснээр энэхүү орчинг бүрдүүлж чаджээ.

Тусгай хэрэгцээт болон сургууль завсардсан сургуулийн насны хүүхдүүд энэхүү дүйцүүлсэн хөтөлбөрт хамрагддаг. Одоогоор Насан туршийн суралцахуйн танхимд 14 хүүхэд хичээллэдэг бөгөөд зургаан төрлийн хичээлийг хоёр багш заадаг байна.