Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа

Сүхбаатар аймгийн дарьганга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгад улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авчээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 28-ний өдрийн А/664 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны 12-р сарын 06-ны өдөр барилга угсралтын ажлын талбайд ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ийнхүү ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

Тус барилга нь дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, гадна талбайн тохижилттой, тоглоомын талбайтай орчин үеийн стандартад нийцсэн гэдгээрээ онцлог юм.