Жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг ахлагчийн өдөр болгон тэмдэглэдэг. Ахлагчийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн баярын хурлаа хийж, эрхэлсэн ажилдаа амжилт үзүүлсэн албан хаагчдыг цагдаагийн байгууллага болон аймаг, сумын шагналаар шагналаа. Мөн цагдаагийн байгууллагын гол хүч болсон ахлагч бүрэлдэхүүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх хүрээнд асуудлаа хэлэлцэж тодорхой шийдэл, дүгнэлтийг гаргах хэлэлцүүлгийг өрнүүлж гарсан дүгнэлтийг холбогдох хүмүүст уламжлахаар боллоо.
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 50 орчим хувийг ахлагч нар эзэлдэг. Мөн энэ онд шинэ залуу ахлагчдаар эгнээгээ тэлжээ. Тэдний нэг шүүхийн халуурын цагдаа Н.Мөнхбаяр юм. Тэрбээр багын мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн байгууллагын сүр хүчит туган дор үе үеийн ахлагч нартайгаа мөр зэрэгцэн алхаж буйдаа баяртай байгаагаа хэлж, цагдаагийн ажлаараа бахархдаг гэдгээ хэлж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2024 оныг Ахлагчийн хөгжлийг дэмжих жил болгосн зарласан. Энэ хүрээнд “Ахлагч хөгжлийн төв”-ийг тэд өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулснаар ахлагч нар чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байдаг. Уг ажил нь улсдаа анхлагч болсон гэдгээрээ онцлог билээ. Ахлагчид өнөөдрийн тэмдэглэлт өдрөө энэхүү төвдөө олон төрлийн уралдаан тэмцээнээр үргэлжлүүлсэн юм.