Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Түвшинширээ сумын эмнэлэгт мэргэжлийн лаборант шаардлагатай

Түвшинширээ сумын хүн эмнэлэг 16 ортой. 3 их эмч, 6 сувилагчтай. Амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх хоёр байранд орон нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатнытусламж үйлчилгээг үзүүлдэг. Нэгдсэн халаалтад холбогдсноор эмч ажилчид болон иргэд тохилог дулаахан орчин  хэвтэн эмчлүүлж байна. Эх баригч эмчтэй нь тэдний давуу тал бөгөөд жилдээ 1-2 эхийг тогтмол сумандаа төрүүлдэг.

Эмнэлэг өөрсдийн нөөцөөр лабораторийн тоног төхөөрөмжийг авсан ч мэргэжлийн лаборант байхгүй учир ашиглаж чадахгүй байгаа гэлээ. Тиймээс лаборант нэн шаардлагатай. Мөн эмнэлгийг нэн даруй цэвэр, бохирт холбох шаардлагатай байгааг эрхлэгч С.Өнөржаргал хэллээ.

Эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан аймгийн Засаг дарга М.Идэрбат боломжит байдлыг судалж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн шаардлагатай боловсон хүчнээ татаад ирвэл орон нутгаас дэмжинэ гэдгээ ч хэллээ.