Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Түүхий мах нийлүүлэгч байгууллагуудад хяналт шалгалт хийлээ

Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг, чиглэлийн дагуу түүхий мах нийлүүлэгч байгууллагуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Тус аймгийн төвд мах боловсруулах үйлдвэр дөрөв, мал төхөөрөх үйлдвэр хоёр, мах худалдааныг хоёр зах үйл ажиллагаа явуулж байна.

Мал эмнэлгийн газрын дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторид хяналт шалгалтад хамрагдсан гурван аж ахуй нэгжийн агуулахад хадгалагдаж байгаа 14 тонн гурван нэр төрлийн бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авахад сөрөг буюу чанарын зөрчил илрээгүй гэх дүгнэлт гарсан.

Мөн нийт аж ахуй нэгжийн 13 хэмжих хэрэгслийг шалгахад жингийн зөрүүтэй хэмжих хэрэгсэл гараагүй. Харин хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хугацаа дууссан зөрчил гарсныг улсын байцаагчийн найман заалт бүхий  албан шаардлага хүргүүлэн,зөрчлийг арилжуулжээ.

Нийтийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Мал эмнэлгийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн улсын байцаагчид хамтран дээрх найман байгууллагад хамтарсан хяналт шалгалтыг хийж, бүх ААНБ болон ажилтнуудад улсын байцаагч нар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ.